Adya nadaas avsan yariltslaga kkk :-)

Тамираа: Би өсч л яваа нэгэн…

Хэдий хязгаарлагдмал ухагдахуун ч гэлээ, түүнийг 2-хон үгээр дүрсэл гэвэл, би түүнийг эрч хүч цалгисан, амьдралд хайртай нэгэн гэж хэлнэ. Түүнийг Цэрэндаваагийн Ариунтамир гэдэг (Тамираа).
Тэрбээр Ирээдүй цогцолбор 86-р сургуульд сурч байгаад солилцооны хөтөлбөрт хамрагдан АНУ-ын Вашингтон мужид ирж дунд сургуулиа төгсөөд, Eastern Washington University их сургуулийг Бизнесийн удирдлага чиглэлээр төгсч бакалавр хамгаалжээ. Одоо Тамираа АНУ-ын Сиатл хотноо ажиллаж амьдардаг. Тэрээр эрүүл хооллолт, идэвхтэй амьдралын хэв маягийг хүмүүст сургах, түгээх зорилготой 10000 давсан гишүүнтэй Tamiraahan Health & Fitness фэйсбүүк хуудас, 3000 гаруй гишүүнтэй Tamiraahan фэйсбүүк группийг удирдаж, tamiraahan.wordpress.com блог хөтөлдөг. Түүний орон зайд та төрөл бүрийн эрүүл хоолны жор, зөв хооллох арга барил, үр дүнтэй дасгал хөдөлгөөнийг сурч, өдөр тутмын хэрэгтэй зөвлөгөөг авч болно. Ингэхдээ энэ бүх мэдээллүүд нь Тамираагийн өөрийн амьдралын хэв маяг дээр жишээлж суурилсан, маш энгийн, гишүүдтэйгээ ойр байдаг нь түүний онцлог давуу тал.

Бид түүний бага нас, ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг байсан тухай яриагаар ярилцлагаа эхэллээ.

“Би багадаа их идэвхтэй, нүүрэмгий, бас хэлэмгий охин байсан.Хэзээ ч гэртээ суухгүй, дандаа найзуудтайгаа гудамж метрлээстэй. Гаражнууд дээгүүр харайж, байнга айлын хонх дарж зугтаагаастай. Тэгээд аав юмуу эгчийгээ “Харанхуй болжийно ш дээ!!” гэж орилуулж байж гэртээ нэг юм орно. Багын найзууд маань унших бол, тэр үеийг санаад үхтлээ инээх байх (хөгжилтэй инээнэ). Сургуулийнхаа сагс, гандбол, бүжиг гээд тэмцээнүүдэд үргэлж орно. Нэг тиймэрхүү л охин байлаа. Хүмүүс том болоод ямар хүн болох вэ гэж асуухад нь эмч болно гэдэг байлаа. Гэхдээ энэ нь тухайн үед мундаг мэргэжил санагдаад л тэгж хэлдэг байсан болохоос, яг тийм ийм юм хийнэ гэсэн төсөөлөл надад байгаагүй ээ.”

Тэгвэл Бизнесийн удирдлага гэсэн энэ мэргэжлийг ямар учраас сонгож суралцав?
Чин үнэнийг хэлэхэд, би анх Бизнес удирдлагыг сонгохдоо яг юун тухай болох талаар нь ямар ч мэдэгдэхүүнгүй байсан. Гэрийнхэн маань л энэ нь дээр гэсэн болохоор би сонгочихсон. Ер нь бол, би юм юманд сонирхолтой. Заримдаа бүжигчин ч юмуу тийм урлагийн авьяастай хүн байсан болоосой гэж боддог. Гэхдээ намайг зөвөөр ойлгоорой, би бизнесийн ертөнц хэрхэн оршин тогтнодог, мөнгөний эргэлт яаж явагддаг гээд маш сонирхолтой, хэрэгтэй зүйлүүдийг мэргэжлийнхээ дагуу үзэж суралцсан. Одоо бол би өөр бусдын биш, өөрийнхөө мөрөөдлийг амьдрал болгож хөдөлмөрлөнө, өөрийнхөө бизнесийг эрхэлнэ гэж боддог. Буугаад өгчихгүй бол, зүтгээд байхад хөдөлмөрийнхөө үр шимийг үзэх байхаа.

Чи өөрийгөө олсон уу? Ер нь юу хийж амьдаръя, хэн байя гэж бодож байна?
Хүмүүс намайг хараад өөрийгөө олчихсон гэж бодож байх шиг. Гэвч өнөөдрийг хүртэл би өөрийгөө тодорхойлохыг, олохыг оролдож л байна. Яг л бусдын адил, би маш олон бэрхшээлтэй тулгарч байсан, сэтгэлээр их унах үе ч байсан. Заримдаа бусад шиг оффисын алба ажилгүй болохоор юу юу ч үгүй, бүтэлгүй байгаа юм шиг өөртөө санагдах үе байсан. Гэхдээ, энэ бэрхшээлүүд нь тэнцвэржээд бүх зүйлс өөр өөрийн байрандаа орчих шиг болдог. Жишээ нь, мэргэжлийн ажилаа олоогүй, хүн харах ажил хийгээд байж байх тэр мөчид өөрийн эрхгүй ажилдаа дурлаад, өөрийгөө хүүхэд болоод хөгшдийг асрах, халамжлах дуртайгаа мэдрээд, тэднээс суралцаад, тэдний амьдралынх нь нэг хэсэг болоод ирсэн. Тэгээд өөрийнхөө гадаад байдалд итгэлгүй, сэтгэл хангалуун бус нэгэн байснаа фитнессээр хичээллээд өөрийгөө өөрчлөөд эхэлсэн, тэгээд бусдад бас тусалмаар, өөрийнхөө туршлагыг хуваалцахыг хүсч байгаагаа ойлгосон. Надад тулгарах бэрхшээлүүд нь хэн болохыг минь тодорхойлж, намайг илүү хүчтэй болгож, нээж байдаг гэх үү дээ. Тэгэхээр би бол өөрийгөө хараахан бүрэн олоогүй ч, өсч л яваа нэгэн.

Заримдаа өөртөө эргэлзэх, айх үе бас байдаг. Гэхдээ, миний мэдэж байгаа нэг зүйл бол, би бусдад туслахыг, эмэгтэйчүүдийг хүчирхэг, өөртөө сэтгэл хангалуун болоход дэмжихийг туйлын их хүсдэг. Тэгээд энэ зорилгоосоо маш их сэтгэл ханамж авдаг. Жишээ нь, таргалалт гэсэн асуудалтай хүмүүсийг уриалж, зоригжуулж, амьдралыг нь өөрчилнө, сайжруулна гэж бодохоос л би баярладаг. Хүмүүс эргээд надад өөрсдийнхөө дэвшил, ахицны талаар ярьж, баяр хөөртэй байгааг нь харах үнэхээр сайхан. Заримдаа ч “би үнэхээр ингэж нөлөөлж чадлаа гэжүү” гэж бодогддог.

“Би фитнесс эрүүл, аз жаргалтай амьдарлын зайлшгүй хэсэг гэдэгт итгэдэг” гэж Тамираа хэлээд өөрийн үнэмшил, номлолоо хэрэгжүүлэгч нь байх гэж өөрийгөө хэрхэн дайчилж, биеэ хөгжүүлэхэд анхаарч байгаа тухайгаа ярьсан юм. Тэр өөрийн эхлүүлсэн фитнессийг аль болох олон хүний амьдралд нэвтрүүлэх, бусдыг мэдлэг, мэдээллээр хангах ажилаа үргэлжлүүлнэ гэж зорьж байгаа, энэ тал дээр төлөвлөсөн зүйлс ч олон байгаа аж. “Алсдаа ямархуу ажил хийхээ тодорхойлоогүй байна. Би алхам алхмаар л өөрийгөө бүтээж байна гэж боддог. Одоогоор би хүрэхийгхүсч байгаа газраасаа их хол байгаа.Гэхдээ хүмүүсийг, эмэгтэйчүүдийг дэмжиж, сайн сайхан болгож өөрчилж амьдрах юмсан гэж хүсдэг дээ. Опра Винфрийн хэлсэн “ – өөрийн хийж буй ажилдаа л хамгийн сайн нь бай. Амжилт аяндаа ирнэ” гэсэн үг байдаг шүү дээ”.
Амьдралын ерөнхий чиг баримтлал, үнэт зүйлсийнхээ тухай.., чамд юу мотив болж өгдөг вэ?
Сэтгэл хангалуун, эрүүл, идэвхтэй амьдрал бол хамгийн үнэ цэнэтэй. Миний ертөнц гэдэг чинь миний гэр бүлийнхэн, найз нөхөд, эх орон минь шүү дээ. Би чинь 5-н хүүхэдтэй айлын эрх бага охин нь. Ээж, аав, ах, эгч нартайгаа уулзалгүй олон жил болчихжээ. Хэдий тэд минь хол байгаа ч намайг үргэлж хайрлаж, дэмжиж байдаг. Намайг хэзээ ч хориглохгүй, надад итгэдэгийнх нь ачаар, би өдий зэрэгтэй яваа, өөрийхөөрөө чөлөөтэй өөрийгөө эрж хайж яваа гэж тэдэндээ талархдаг.
Амьдралыг үзэх үзэл баримтлалын тухайд, би өөрөө эхлээд эрүүл чийрэг, тэгээд боловсролтой байж, бусдад тусалж чадна. Далай ламын хэлсэн үг байдаг даа. Таныг юу гайхашруулдаг вэ гэсэн асуултанд “хүмүүс мөнгөний төлөө үхэн хатан зүтгэж хамаг бие эрүүл мэндээ алдчихаад, эцэст нь олсон мөнгөө эргүүлээд эмчилгээнд үрээд дуусдагт” гэж хариулсан байдаг.
Юу надад мотиваци болж өгдөг вэ гэжүү? Мотив гэж энэ хөдөлгөх хүч бидэнд маш олон зүйлээс ирдэг. Хөндлөнгийн хүмүүсээс, гэр бүлийнхнээс, найзуудаас маань, эрүүл мэндийн шаардлага гэх мэт. Бас бусдад туслах юмсан гэсэн хүсэл минь өөрөө мотив болдог л доо.

Тэгвэл мөнгөний талаар юу гэж боддог вэ?
Миний хувьд, мөнгөтэй байх бол тийм ч чухал биш. Би эмэгтэй дүү нартаа мөнгө гэдэг хийж байгаа зүйлийн чинь зорилго байх ёсгүй гэдгийг ойлгуулахыг хичээдэг. Залуу охид ялангуяа эр хүн, нөхрөө сонгоход мөнгө хөрөнгө, ажил төрлийг нь их харах болж.Үүний оронд эмэгтэйчүүд өөрсдийгөө хөгжүүлж, хангалуун амьдралд өөрийн чадлаар хүрвэл бардам явна шүү дээ. Ер нь яагаад өөрөө баян бүсгүй болоод эрчүүдийг хойноосоо гүйлгэж болохгүй гэж? (инээв)
Өөрийнхөө хэрэгцээний мөнгийг чадлаараа олоод, дураараа үрээд, тэгээд огт мөнгөгүй болоод, дахиад олохын төлөө ажиллах чинь гоё ш дээ. Би хялбар аргаар биш, өөрийн чадлаараа болгож яваа эмэгтэйчүүдээс үлгэр дууриалал авдаг. Хүчирхэг, мундаг эмэгтэйчүүд зөндөө байна шүү!

Би дотны найзын чинь хувиар чамайг 17, 18-тайгаас чинь л мэднэ. Маш олон зүйл болж өнгөрсөн. Өмнө нь ингэж асууж байгаагүй юм байна. Энэ хугацаанд юунд суралцав, юуг олж мэдэв?

Энэ жил миний хувьд шийдвэрлэх, яг тийм шилжилтийн жил гэж бодож байна. Эргээд харахад Америкруу суралцахаар ирсэн минь маш сайн зүйл болсон. Жаргасан ч, зовсон ч өөрөө л тэр бүхнийг бие дааж туулаад, сурахдаа сураад, алдахдаа алдаад туршлага суугаад явах нь сайхан байдаг. Хүн ер нь өөртөө найдаж амьдрахад илүү нүд нь нээгддэг гэж боддог.

Зарим нэг ойлгож авсан зүйлс гэвэл бид үргэлж шинийг сурч байх хэрэгтэй.Бас биедээ анхаарч, өөрийгөө үргэлж арчилж, боловсруулж байх хэрэгтэй гэдгийг, эргээд түүний ач холбогдол ямар их гэдгийг мэдэж сурсан. Хүн эрүүл саруул байж л ямарваа зүйлийг хийж бүтээнэ шүү дээ.

Боловсроно гэхээр айхтар мэдлэгтэй шинжлэх ухааны доктор (хэрэв сонирхол чинь бол бас л боломжтой) болох ч гэдэг юмуу тийм зүйл биш л дээ. Би үргэлж хичээл хийгээд суудаг хүн ч биш. Гэхдээ сайн номнууд унших, сонирхолтой мэдлэг өгөхүйц баримтат кинонууд үзэх их зүгээр шүү. Хүн нэг шинэ юм сурахад, тэр нь илүү зүйлсрүү хөтөлдөг. Дэмий хов жив, ахуйн хэрүүл уншаад бол ямар ч хэрэггүй. Муу муухай, дэмий зүйлс уншихаар хүний бодол сэтгэхүй нь ч тийм болдог.Тиймээс хүн тархируугаа юу хийж байгаагаа хянах нь чухал.

Бас нэг зүйл – бид эргэн тойрныхоо хүрээллийг, найз нөхдөө зөв сонгох хэрэгтэй. Амьдралын идэвх, амбицтай, өөдрөг хүмүүс бие биенээсээ үргэлж суралцаж байдаг; илүү сайн сайханруу тэмүүлэх боломжтой болдог. Харамсалтай нь хүн болгон чиний найз биш. Хүнийг танихад цаг хугацаа орно л доо. Чи хичнээн ядаргаатай, үргэлж амьдралдаа дургүй хүрмээр гомдоллосон нэгэн байвч, хамгийн тэнэг шийдвэрүүд гаргаж байсан байлаа ч жинхэнэ найзууд чамтай цуг л үлддэг. Сөрөг хандлагатай хүмүүс таарна л даа. Тийм үед, зүгээр уучлаад, тэдэнд хамгийн сайн сайхныг хүсээд холдоод явчих л хэрэгтэй.

Тамираа маань ярианыхаа төгсгөлд, өнөөдөр өөрийн хэн байгаадаа, хийж байгаа ажил үйлстээ сэтгэл хангалуун байгаагаа хэлээд,“гэхдээ яг энэ мөчөөс цаашаа юу хийх вэ?” гэсэн хамгийн чухал асуултыг өөртөө тавьж байна гэсэн юм.

Tamira: I am just a girl in progress…

If I were to describe her in couple of words, she is someone who is full of energy and love for life. Her name is AriuntamirTserendavaa (Tamira).
As a young girl, Tamira studied at Future complex – school #86 for her secondary education; she completed her high school in the United States and received Bachelor’s degree in Business Administration from Eastern Washington University, WA, USA. Today she lives and works in Seattle, WA.

Tamira is an avid supporter and strong voice for promoting healthy and fit lifestyle to fellow young women and men. She leads Tamiraahan Health & Fitness facebook page, which has over 10000 members, Tamiraahan group with over 3000 members, and keeps her own blog at tamiraahan.wordpress.com as well. You can find easy-to-prepare yet the healthiest meal ideas, learn highly effective exercises you can do both at home and in the gym, and some great everyday advice on making healthy choices in all aspects of our lives. What makes her work to stand out is that all information you receive is based on her own lifestyle and she stays close to her group members keeping it simple and real.

We started our conversation with the memories of her childhood and what she wished to become back then. “I was a very active, outspoken and outgoing girl. I was never home – always measuring streets hanging out with my childhood friends until my sister or dad yelled through the window porch “It is dark!!” I was one of those kids ding dong ditching and jumping over garages! If my childhood friends are reading this, they will laugh their ass off, seriously (laughs out). I always participated in my school’s basketball, handball and dance competitions. So you get the picture. When people asked me what I wanted to be when I grew up, I would say I want to become a doctor. Becoming a doctor was not really my option however; I only said it because that seemed to be a cool profession then.”

So, what made you to choose to study Business Administration as your major field?
To be completely honest, when I first chose to study business administration I did not even know what it was about. Basically I picked it because my family suggested it to be the best option. I am the kind of person to be everywhere and interested in many things. But sometimes, I wish I was a dancer or someone with artistic talent. Don’t get me wrong, I still enjoyed studying about how a business world works and how much of it is designed to take your money and keep the flow running. Now I have this faith in working for myself and making my own dreams come true, not someone else’s. So we’ll see. Hopefully one day it will pay off as long as I do not give up.

Do you think you have found yourself? What is it that you want to do with your life?
People seem to think I found myself. But today I am still working on figuring out who I am. Just like everyone else, I have been through many struggles and numerous obstacles. What I discovered is that those struggles somehow match up like a life puzzle and everything falls into right places. For instance, at certain point I was really frustrated because I did not have an office job like everyone else wanted me to. But when I was working as a caregiver, I found out that I truly love caring for children and elders; I enjoy learning from them and being a part of their life. And, just when you felt self-conscious and unhappy with your body image, you find yourself working out regularly, pushing hard and changing for better. I also figured out I wanted to share my experience and to teach others about it. All in all, the hard times are the ones defining me, strengthening me and making me who I am, at this point. So, I am just a girl in progress.

I know for sure that I want to help others, especially to empower women to achieve their best possible lives. I get tremendous joy of it. If I can help people to overcome issues like being overweight or transform them for better, that is a real achievement for me. I feel so fulfilled when people call me or write me about what progress and positive changes are taking place in their lives, knowing that I made my contribution. Sometimes, I question myself “Did I really?”

Tamira said, “I believe in fitness as an inevitable component of happy and healthy life”. Then, she talked about how she is working out hard and striving to be a healthy person – an ultimate example of the message she gives out to others. She plans to continue her work to inspire and to teach others about fit lifestyle and has many projects planned. “I do not exactly know what kind of job I will be doing for life. You may say, I am creating myself one step-at-a-time. I am far from where I want to be. But my ultimate life goal is to help others, to support women and change lives for better. Like Oprah said:” Just be good at what you do. Success will follow”.

Tell me about your values and priorities. And what motivates you?
Happy, healthy and active life is essential. I have to be a healthy and educated person before reaching out and helping others. Someone asked Dalai Lama “What surprises you the most?” and he answered “people lose their health working so hard for money, then spend the money back on the lost health.” My world is my family, my friends and my country. I am the youngest little daughter of parents who have 5 kids. It has been a long time since I saw my family. But, regardless of the long distance between us, they are always loving and supportive. They trust me and never stop me from anything I aim to do. I am grateful to my parents for who I am today and for I am able to experience things for myself out here.

Hmm..let me think about what motivates me…I believe motivation comes from different resources. I get my motivation from my family, friends, health needs and some of them come from people I do not even know. Also the wish I have to help others is a big motivation itself.

Where do you place the value of money as wealth measurement?
To me, money is not that important. I try to teach my own younger sisters and brothers how money should not be a focus of everything you do. It is a pity that young women are looking at men’s pockets and prospects when choosing the right one these days. Instead, girls need to focus on their education, rely on their own capacities and lead an independent life. Why not become a rich woman and have guys running after you? (laughs) It feels good to earn your own money, to spend it, then to become broke, and work towards it again. A fun experience, I think. I look up to women who build it all by themselves without having everything come so easy. There are many strong women out there!

As a close friend, I have known you since you were 17, maybe 18. I know you have been through a lot of good and bad experiences. But I must ask. What have you learned?
I feel that I am in a transitioning year to really figure out who I am. When I look back, coming to the States to study was the best decision ever. Whether I am going through happy times or some less-than-perfect times, I am able to experience it all by myself and explore the wide open space of possibilities. I learned that when you live the kind of independent life where you can only rely on yourself, your eyes open up.

I also learned that you should never stop growing or educating yourself. That applies to staying fit, taking care of your body and mind too. When you’re healthy and functioning at your best, you can actually achieve things.

When I say educate yourself, I am not talking about becoming a rocket scientist or anything (of course you can do that if that is what you are interested in). And I am not the type of person to be studying all the time (smiles). However, it is good to read good books from time to time and watch interesting documentaries. When you learn something new, it leads to another, and it goes on like that – you will only find yourself in greater place. No need to waste your time reading gossip magazines or negative news. So, just be careful about what you feed your brain with and live your life.

Another thing, you have to pay attention to what kind of environment you put yourself in and who you surround yourself with. If you are around motivated, ambitious and positive people you will constantly learn from each other and strive to be better. Unfortunately not everyone is your friend. It takes time to thoroughly recognize the people in your life. You can be annoying, failing, or making the poorest decisions in your life and real friends always stay by your side. There are some who do otherwise, in that case, you can only forgive them, wish them the best and move on.

Overall, Tamira is happy with who she is today and with the work she is doing. She emphasized how she is really questioning herself now, asking the question “What now? How do move forward from this point on?”

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s